Цаг төлөвлөх “бас нэг шинэ” арга

Ganbat Bayarbaatar
4 min readOct 23, 2022

--

Санамсаргүй явж байгаад энэ аргатай таарчихаад, уншаад үзтэл, нээрээ хэрэгжиж болохоор санагдахаар нь, өөртөө хэрэгжүүлэх үүднээс тэмдэглэж авъя гээд орчуулаад сууж буй нь энэ.

“Хүнд цаг нь багадаад байдаг юм биш, хүн цагаа дэмий юманд л үрээд байдаг юм” гэнэ. 2022 онд нэг хүн өдөрт дунджаар 2 цаг гаранг сошиал медиад зарцуулдаг гэнэ.

Энэхүү бичвэрт, 4 ширхэг жижигхээн арга хэлж өгөх бөгөөд, тэр 4ийгөө нийлүүлбэл, бодит үр дүнг үзүүлж чадах юм.

Нэг: Цагийн хуваарь (time-block)

Cal Newport гэдэг хүний санаачилсан энэ арга нь их энгийн. Унтахаасаа өмнө ганцхан минут зарцуулаад л, маргаашийнхаа цагийн хуваарийг гаргачихна.

Англиар блок гээд байгаа юм. Монголоор бүлэглэх хэсэгчлэх гэдэг үгнүүд нь нэг л таарч өгдөггүй. Харин оронд нь арван жилийн хичээлийн хуваарь шиг 40минутын хичээлийн цаг шигээр хуваагаад хуваарь гаргах гээд ойлгочихвол илүү дөхөм санагдсан.

Маргааш гэдэг бүтэн өдрөө, 30 минутын блокууд (Elon musk бол 5 минутын блокод хуваадаг гэж байгаа) болгож хуваагаад, тэр блокууддаа ажил оноочих юм (assign a task).

Нэг иймэрхүү юм хийх юм. Энэ зургийг Cal Newport-ын блог дээрээс авав.

Ингэснээрээ, “би юу хийх билээ?”, “за тэгж байгаад энийг хийнэ дээ” гэдэг “уруу татсан” бодлууд арилж, оронд нь, “2:00 цагт ийшээгээ тайлан бэлдэж явуулна”, “3:00 -д тийм шинжилгээ хийнэ” гэсэн илүү шулуухан бодлууд бий болно. Тэгснээр тархи ч залхуурахгүй өөрийгөө бэлдэнэ ээ гэсэн үг.

Хоёр: Нэг хоёрын гурваа ий!

Энэ бүлэг яг үнэндээ 2 бичкэн hack орж ирж байгаан. 2уулаа л өмнө нь бүхий л time-management зөвлөгөөнүүдэд байнга шахуу дурдагдаж байсан.

Эхнийх нь, 5–4–3–2–1 буюу “аливаа ажлыг эхлэх гэхээр нэг л хүч дутаад байвал, дотроо, 5-с нэг хүртэл тоолох” арга юм. Энэ нь яадаг вэ гэхээр, 5-с урвуу тооолоод эхлэнгүүт, тархи “нэг дээр очингуут ямар нэг юм болох ёстой” гэсэн сэтгэлгээнд өөрийн эрхгүй ороод биеэ бэлдчихдэг гэнэ. Тэгээд шууд босоход илүү амар байдаг гэнэ л дээ.

Англиар бол 5-с нэг хүртэл тоолоод байгаа юм. Яг монголчууд бол нээх тэгж тоолоод байдаггүй санагдана. Бид илүү их, “нэг хоёрын гурваа ий” гэдэг шиг л санагдаад байгаа юм. Тийм болохоор энэ аргыг “нэг хоёрын гурваа ий” гээд монголчихсон хэрэг. Аль өөрт тохирохоо ашиглаарай.

Хоёр дахь бичил hack нь, “eat the frog for breakfast” буюу “аль хүндийг нь эхэлж хийх”. Энэ аргыг бас монгол англигүй зөндөө л харсан байх. “Мэлхий идэх” гээд орчуулаад л яваад байсан.

Ерөнхий санаа нь юу вэ гэхээр, хэцүү ажил л хүнийг “procrastination” буюу ажлаа хойш тавих, нэг л орж чадахгүй байх, шийрэгнэх, тойрч зугтах, хийцгүйрэх, дэмий fb ухахад хүргэдэг юм байна л даа. Тиймээс тухайн өдрийнхөө хамгийн хэцүү ажлыг түрүүлж хийснээр хүн урам зориг авч, сэтгэл шуударч, үлдсэнүүдээ гялалзуулдаг юм байна.

Тиймээс нөхдүүд эхлээд мэлхийгээ идчих, 2 мэлхий идэх хэрэгтэй байвал, аль том мэлхийг нь түрүүлж ид гээд байгаам байна.

Гурав: Төсөөлөл

Төсөөлөл бол амжилтанд хүргэдэг гол зүйлсийн нэг гээд зөндөө л хэлж ярьдаг. Гэвч яг үнэндээ холын ирээдүйг дэмий мөрөөдөж гэвтэх нь төдийлөн үр дүн авчирдаггүй юм байна.

Гол нь, тэр гэрэлт ирээдүй рүүгээ явах замыг, туулах даваа бүрээ төсөөлөх нь илүү том амжилтыг авчирдаг байх нь л дээ.

Хүн ер нь ирээдүйгээ өөрөө сонгодоггүй. Хүн зүгээр зуршлаа л сонгодог, харин зуршил нь ирээдүйг нь шийддэг.

Тиймээс, нэг дүгээр арга дээр гаргасан блокуудаа буюу хуваариудаа нүдэндээ харагдтал төсөөлөх нь байна.

Гэрээсээ гарч байгаагаа, юу өмсч байгаагаа, яаж явж байгаагаа, очоод яаж байгаагаа гэх мэт … Ажлаа яаж хийхээ, хийсний дараах авч буй мэдрэмжээ … Мөн дараагийн блокоо … тэрэн рүүгээ яаж орохоо … гэх мэт …

Дөрөв: Timer

Timer-ыг орлочих монгол үг олдсонгүй ээ. Ер нь бол утсан дээр байдаг, 40 минут хүртэл тоолоод хэлээрэй гэдэг tool юм л даа. Одоогийн нийгэмд бараг хүн болгоны утсанд байгаа шүү дээ.

Үүнийг ашиглаад, нөгөө нэг блокуудынхаа биелэлтийг хянаад явах нь байна. Помодоро гээд нэг арга байдаг шд, тэрэн шиг гэхдээ тэрийг бодвол хамаагүй уян хатан.

Цагаа эхлүүлснээр, тархи “цаг ажиллаад байгаа шүү” гэдэг мсжийг авчихдаг юм байна, тэгээд илүү хариуцлагатай болгож фокуслахад нь хэрэг болдог гэнэ.

Ажлаа эхлэхээрээ асаачихна. Тэгээд босч ус уухаар бол пауз, 00 ормоор байвал бас пауз, ФБ ухмаар санагдсан уу бас л пауз гээд явах юм байна. Тэгснээрээ нөгөө нэг блок чинь дуусч байна шүү, гэтэл фокуслах ёстой минут чинь явахгүй л байна гэдэг хариуцлагыг тархинд мэдрүүлдэг юм гэнэ ээ.

ЭЦЭСТ НЬ

Энэ бүгд өмнө нь бидний сонсож байсан, энд тэнд уншиж байсан, алдаг оног хэрэгжүүлсэн байсан техникүүд л дээ. Энэ удаадаа харин хамгийн гол нь эднийг бүгдийг нь нэг дор цогц болгож ашиглах нь л байгаа юм.

Базаад дурдахад,

  • Өмнөх орой нь, маргаашийнхаа хуваарийг гаргана, блокуудад хуваагаад таскаа онооно. Хуваарийнхаа эхэнд мэлхийгээ оруулна.
  • Маргааш өглөө нь таск болгоноо сайхан төсөөлөн бодно
  • Таскаа эхлэх болгондоо, “1, 2, 3аа ий” гэнэ. “Чүү!” гэсэн ч яахав.
  • Тэгээд timer-аа асаагаад, таскынхаа явцтай холбочихно.

Ингээд болох нь байна, та бүгдэд амжилт хүсье!

--

--