AWS гэж яг юу хийдэг үйлчилгээ юм бэ
Facebook-н пост-нд сэтгэгдэл болгож бичтэл, “8000 тэмдэгтээс дээш болохоор оруулах боломжгүй” гээд байсан тул, энд пост болгож бичив.
Оршил болгоод энэ дээрх сэтгэгдлийг уншаарай…
Шууд жишээн дээр тайлбарлах гээд үзье.
Чи найзуудтайгаа нийлээд “оюутнууд хоорондоо танилцдаг” веб сайт хийлээ гэж бодъё. Амархнаар нь, LAMP (орчин үед WP гээд ойлгочихож болох байх.) дээр хийчихэв. Байршуулах нь ч амархан, их сургуулийнхаа дотоод сүлжээнд байдаг нэг shared host дээр тавьчихлаа. Асуудалгүй. Та хэдийн хийсэн сайт ч оюутнуудад их таалагдаж бөөн хандалт аваад эхэллээ…
Сургуулиас “та хэдийн энэ сайтаас болж манай серверүүд унаад байна, аваад яв” гэсэн болохоор та хэд дундаасаа мөнгө босгож байгаад нэг VPS түрээслэллээ. Shared host-г бодвол хамаагүй их хүчин чадалтай болохоор, нэг хэсэгтээ л сервер дээр сэтгэл зовсонгүй. Тэр хооронд сайтаа улам л гоё болгож, зураг оруулдаг, коммент үлдээдэг болголоо…
Гэтэл хөрш сургуулийнхан бас танай сайтын талаар мэдчихээд, танай сургуулийнхантай танилцмаар, бас танай сайтыг ашиглаж хоорондоо “танилцмаар” санагдаж… Гэтэл нөгөө VPS чинь чардайгаад ирлээ шүү… Та хэд сандарсандаа, нэг физик сервер аваад тавьчихлаа… Асуудлыг бас аятайхан шийдчихсэндээ баяртай сууж байтал, хот тэр аяараа танай сайтруу дайрлаа шүү. Тэр хооронд бизнес тал руугаа өргөжөөд, хөрөнгө оруулалт аваад мөнгө төгрөгтэй болоод, бүүр нэг хөл дээрээ босоод ирлээ шүү.
Тэгэнгүүт нь нэг сайн ахлах инженер олж аваад сайтаа LAMP бүтцээс нь салгахаар шийдэв. Ахлах маань ч, “эхлээд бааз, php 2оо салгая, дараа нь php нь их удаан тул, зарим хэсэг дээрээ C++ ашиглая, зургуудаа тусад нь нэг сервер дээр тавья… Хүмүүсийн хоорондын холбоосыг тусад нь бүтцэд оруулаад cache-д хийчий… энэ энэ зүйл дээр ийм ийм сервер гаргая” гэлээ.
Тэрнийх нь дагуу хөгжүүлтэл, нээрээ maintenance, extensibility талаасаа маш аятайхан болоод ирлээ шүү. Сайт гэж хэлэхээсээ илүү систем болоод хувирчихлаа. Даанч нэг гэм нь танайх 10 физик сервер дээр 30 VPS-тэй болоодохлоо. Тэд нарыгаа тусад нь нэг газар байршуулж тэрэндээ мөнгө төлнө, гол нь тэр их сервер тэдгээрийн уялдаа холбоо гээд баахан сис админууд авчихлаа. Ер нь ачааллаа хараад байхад, сардаа нэг сервер нэмэгдэх шинжтэй шүү…
Гэтэл нэг өдөр танай сервер байршдаг газрын тог тасарчихлаа. Хот даяар, хоорондоо “учирч” чадахаа байсан хэрэглэгчид чинь бөөн сенсаац дэгдээв … Яах хэрэгтэй вэ гэтэл “load balancing/ high availability/ mirror server” гэсэн үгнүүд сонсдов… Нөгөө 10 гаран серверээ яг адилханаар нь өөр газар дахиад байршуулах хэрэгтэй болов.
За яахав гээд тэнд нь бас баахан хөрөнгө гаргаад, баахан сервер маллахаар болов оо … Гэтэл танай хөгжүүлэгчдээс гарах шинэ боломжийн тоогоор, шинээр орж ирэх хэрэглэгчийн тоогоор, бас хуучин серверийн эвдрэлийн тоогоор дахиад л баахан сервер авах хэрэгтэй болно. Тэгээд тэр бүгдийгээ “эвтэйхэн” авч явахын тулд бас баахан сис админууд хэрэгтэй болно. Чамд яг нэг “хүсээгүй” зардал шиг санагдаж эхэлнэ. Чи яг код руугаа, систем рүүгээ анхаарахгүй, баахан hardware-тай ноцолдоод байгаа мэт санагдаад ирнэ.
Гэхдээ тэр нь ч гайгүй, хамгийн хэцүү нь, хэрэглэгчийн ачаалал гэнэт ихсэх үед (5 дахь өдөр, эсвэл оюутнуудын амралт, баярын үеэр …) сервер чинь хүрэхээ больчихно… Сандарсандаа нэмээд сервер авна. Дараа нь ачаалал ихсэх үед бэлэн байх гээд, баахан хоосон сервер асаалттай орхино, тэр хооронд бас мөнгө чинь гүйнэ….
Ингэээд нэг мэдэхэд чи, төрөл бүрийн өөр өөр зориулалт бүхий, 100 гаран сервертэй болчихов… Бас тэрийгээ дагасан нүсэр хэлтэс хүний нөөц…
Гэтэл нэг сайхан өдөр хуучин ном зардаг байсан нэг халзан өвгөн хүрч ирээд, “би нэг авс гээч юм хийсийн… наад толгойны өвчингөөс чинь салахад тусална” гэж … Чи гайхаад яаж? гэтэл … “Би номоо зарахдаа яг наад замаар чинь явсын тэгээд, нэгэнт би яваад үзчисэн юм чинь, бусдыг бас явуулаад яахав, гээд нэг хэрэгсэл бэлдсийн “ гэв …
Тэгээд өвгөний сургаалийн дагуу, хэрэгжүүлтэл ёстой гайхамшигтай … Өвгөн дэлхийг бүрхсэн, маш олон датасентрүүдтэй … тэрэн дээрээ төрөл бүрийн серверүүдийг бэлэн байлгаж байдаг, чи зүгээр л “надад ийм сервер хэрэгтэй байна” гэхэд л хүссэн газар чинь, хүссэн цагт чинь гаргаад өгнө. хооронд нь хүссэнээрээ сүлжээ үүсгээд, эрхийг нь хязгаарлачихна. Гол нь тог нь тасрахгүй, хард нь гэмтэхгүй. Хүн ажиллуулахгүй…
Чамд хэрэг болохоос гадна, санаанд чинь орж болох бүх төрлийн серверийн болон тооцооллын үйлчилгээг багтаачихсан… Application server ажиллуулахад зориулсан, зөвхөн өгөгдлийн бааз л ажилладаг, эсвэл зөвхөн файл л хадгалдаг, cache-д зориулсан гээд маш олон төрлийн үйлчилгээтэй, тэдгээрээс нь хэрэгцээндээ тааруулаад сонгож байгаад л, “бичкэн хийсвэр датасентерээ” босгочихож болно. Тэгээд хамгийн гол нь, тэр болгон нь код бичээд л удирдаад байж болдог. Код бичээд удирдана гэхээр, систем өөрөө серверүүдээ удирдаад байна гэсэн үг, хүн манаад суугаад байх шаардлагагүй.
Чи гайхаад нөгөө олон серверээ зараад, авс руу шилжчихсэн чинь, чиний нөгөө их зардал чинь бараг 3 дахин багасчихдаг байна шүү… Систем чинь тайван байх үед бараг мөнгө гүйхгүй. Харин ачаалал ихсэх үед (ммонголчууд тэр аяараа хандах үед), дагаад л серверүүд нь ихсээд байдаг . .. Яаг нэг флаш моб бүжиглэж байгаам шиг л ….
Ерөнхий мэдээлэл өгсөн болов уу… AWS нь Amazon-ных бөгөөд одоогоор дэлхийд №1-т яваа cloud computing үйлчилгээ … Microsoft, Google, Oracle-нхан бас энэ бизнес рүү орчихсон үзэж яваа … Дэлхий нийтээрээ “онцын шаардлагагүй бол өөрсдөө серверээ маллах шаардлаггүймм байна” гэдэг болчихсон байгаан… Жишээ нь Netflix AWS дээр суурилдаг … Тэр их кино, тэр их киноны bandwidth-г AWS-н тусламжтайгаар л шийдэж байгаам…
Монголд iTools, Fibo 2 хамтраад бас яг ийм үйлчилгээ явуулж эхэлж байгаа.