FB-Q: Shared, VPS, Dedicated нтр гээд байдаг Host-ийн төрлүүд юугаараа ялгаатай эд юм болоо?

Ganbat Bayarbaatar
3 min readNov 23, 2023

--

Facebook-н пост-нд сэтгэгдэл болгож бичсэн зүйлээ энд пост болголоо. Сүүлд хайж олоход амар байх …

Энэ пост-д зориулж AI-р зуруулсан зураг (keyword: datacenter)

Сервер гэдэг үгнээс эхлэе.

- Сервер гэдэг нь Serve (үйлчлэх) хийж буй computer-т оноосон нэр, Server — client гэдэг нь 2 болон түүнээс дээш компьютерийн хоорондын харилцааны нэг хэлбэр нь юм байгааам. Тухайн үеийн хамгийн түгээмэл харилцаа гэхэд болно. Үүний хамгийн өргөн хэрэглээтэй жишээ нь WWW буюу бидний мэдэх веб хуудсууд …

- Ерөнхийдөө дээрхээс үүдээд сервер-н үүрэг гүйцэтгэж буй бүхий л зүйлийг сервер гэдэг болоод ирж байгаа юм. (Харилцаан дахь үйлчилж буй талыг хэлэхийн тулд) Тэгвэл тэр олон “сервер”-үүд дундаас, яг компьютерийг нь “физик сервер” гэж ялгаж дууддаг байх нь. Жишээ татбал, Dell R610 1U байж болно. Эсвэл зүгээр л миний хөл доор хэвтэж буй pentium3 pc ч байж болно. Эсвэл миний ажлын лаптоп ч байж болно. Өөрөөр хэлбэл яг биет компьютерийг физик сервер гэдэг байх нь.

- Мэдээж тэрхүү физик сервер маань “хүнд (client-д) үйлчлэхийн тулд” сүлжээний холбоостой байх хэрэгтэй. Одоогийн байдлаар хамгийн аятайхан сүлжээнд залгах арга нь (price/value үзүүлэлтээрээ), бэлэн datacenter дээр аваачаад тавих болоод байгаа. Үүнийг зогсуур түрээсийн үйлчилгээ гэдэг. iTools, Mobinet, Үндэсний дата төв гэх мэт газруудаас энэ үйлчилгээг авч болно. Тэдний зүгээс, хүйтэн, тоосгүй өрөөнд, 24/7 тог интернэтээр хангаад, гаднаас элдвийн хүн оруулахгйүгээр манаад байж байдаг гэсэн үг.

- Гэтэл бидэнд олигтой дөмөгхөн шиг физик сервер хэрэгтэй болоод ирлээ гэж бодъё. (нөгөө муу pentium3-аа чирээд Datacenter дээр очих гэвэл, манай pentium3-г хаалгаар нь ч оруулахгүй шд). Тэр тохиолдолд бэлэн сервер худалдаж авах нь их үнэтэй тусна. Түрхэн хугацаанд ашиглах ажилд зориулж бэлэн сервер авмааргүй байгаа үед, тухайн datacenter-ээсээ “физик сервер” түрээслээд авч бас болно. Үүнийг dedicated server гээд байдаг юм. мэдээж нөгөө хүйтэн цэвэр өрөө нь үйлчилгээн дотроо хамтдаа ирнэ шд тэ …

- Гэтэл яг үнэндээ, надад тийм лаг том сервер хэрэг болохгүй, нөгөө муу pentium3-ынхаа дайны л юм хэрэгтэй байгаад байдаг, гэтэл dedicated сервер маань бүүр хэт томдоод байдаг … энэ үед VPS гэдэг үйлчилгээ орж ирж байгаа юм. Virtual private server гэдэг үгний товчлол… Энэ яадаг вэ гэхээр, овоо хөөрхөн том хэмжээтэй физик серверийг virtualization гэдэг аргаар , нэлээн олон жижиг virtual server-т хуваачихдаг юм. Тэгснээр өөрийн хүссэн хэмжээтэй серверийг гаргаж авч буй хэлбэр юм. Гаднаас нь хандахад, мөн дотор нь ажиллаж буй програмын хувьд, яг л физик сервер дээр байгаа мэт мэдрэмж төрүүлнэ. Гэхдээ цаанаа бол, нэг resource-г (cpu, ram, hard, network гэх мэт физик серверийн resource-ууд) зэргэлдээх VPS-үүдтэйгээ “найрамдалтайгаар” хувааж хэрэглэж буй үзэгдэл юм.

Ийм үйлчилгээ авснаар, манай сард төлөх төлбөр маань өшөө л хямдхан болж буй хэрэг… Ийм үйлчилгээг, мөн л түрүүний дурдсан Datacenter-үүдээс авч болно. Датацентр талдаа ч, олон физик сервер аваад, олон газар (region) тэрийгээ байршуулж, хоорондын уялдаа холбоог сайн хийж өгөөд, хүмүүст (API, Web-н тусламжтайгаар) нээгээд өгөнгүүт, ta da, ингээд cloud-provider болчихож байгаам (тийм аймар амархан юм биш шүү, зүгээр ойлголт өгөхийн тулд хялбарчилчихлаа).

- За гэтэл нөгөө VPS дээрээ, хийсэн веб-ээ ажиллуулах гэтэл, бидэнд apache, mysql, php гээд олон юм суулгах шаардлага гарлаа …. Суулгаад ашиглаад яваад болно л доо. Гэтэл манай веб-г маань ердөө 100 хүн л үздэг, тэрэнд зориулж сар болгон бас нэг мөнгө төгрөг гээд байх нь ядаргаатай санагдаад ирнэ ээ дээ. Тэгээд энэнээс илүү яаж хялбарчилж болох уу гээд хайгаад байж байтал, бас нэг үйлчилгээ гараад ирлээ.

Энэ нь юу вэ гэхээр, Php болон түүнтэй төсөөтэй хэлнүүдийн ажиллах зарчмаас нь шалтгаалаад, зөвхөн нэг webserver дээр (бас нэг серверийн ойлголт) нэлээн хэдэн вебийг зэрэг ажиллуулж болдог байх нь … Үүнийг нь цэвэрхээн manage хийдэг tool (cPanel) бэлдчихвэл, тэгэээд л, олон олон хүнийг VPS-тэй зууралдах аюулаас мултлах боломжтой болж байгаа юм

Энэ үйлчилгээг нь Shared-host гэдэг юм. Олон хүн дундаа нэг host буюу нэг webserver-г хувааж ашиглаж буй явдал юм.

Дээр VPS дээр “найрамдалтайгаар” гэдэг үг ашигласан даа, яагаад гэвэл VPS -г үүсгэхдээ тухайн физик серверээс хэр их resource ашиглахыг нь заагаад өгчихдөг юм. Тэгснээр VPS-үүд хоорондоо resource булаацалдах нь харьцангуй багасчихдаг …

Харин Shared-host дээр тийм ойлголт байхгүй, тиймээс ерөнхийдөө жаахан “алаан” болдог гээд ойлгож болно … (Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, VPS нь илүү хурдааан л гэсэн үг.)

Эцэст нь дүгнэлт:

- Dedicated гэдэг нь өрөөгөө, тогоо, интернэтээ шэйрлэж буй явдал
- VPS гэдэг нь дээр нь сууж буй Физик серверээ шэйрлэж буй явдал
- Shared-host гэдэг нь бүүр веб серверээ шэйрлэж буй явдал юмаа

Ойлгомжтой тайрбарласан байх гэж найдъя…

--

--